Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 90 жилтэйгээ золгож байгаа МУ-ын ууган эмнэлгүүдийн нэг юм.

Тус эмнэлэг нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр түүхт 90 жилийнхээ ойн баярын хурлаа Соёлын төв өргөөнд зохион байгуулж, гадаад дотоодын эрхэм хүндтэй зочид, төлөөлөгчид, үе үеийн ахмадууд, ажилтан, алба хаагчдаа урин оролцуулсан бөгөөд энэ үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “СҮХБААТАРЫН ОДОН”-оор шагнагдлаа.

Эмнэлгийн хамт олон 90 жилийнхээ ойн хүрээнд томоохон 9 чиглэлийн 90 ажлыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд “Алсын хараа-2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогод Олон улсын стандартыг нэвтрүүлсэн эмнэлэг болох зорилтыг дэвшүүлэн БНКазакстан Улсад төвтэй “ACQH” олон улсын байгууллагын шалгуур үзүүлэлтийг хангаж, Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн Анхны Төрийн өмчийн эмнэлэг болсон явдал нь 90 жилийн түүхэнд цохон тэмдэглэгдсэн үйл явдал боллоо.

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.