Дотрын-II тасаг

Дотрын 2-р тасаг Хоол боловсруулах эрхтэн болон Арьс харшлын эмгэгийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд тус тасгийн бүрэлдэхүүнд хэвтэн эмчлүүлэх тасаг, дурангийн кабинет, амбулаторийн кабинетууд багтдаг.

Нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

Тасгийн эрхлэгч-1, Тасгийн их эмч-6, Ахлах сувилагч-1, Сувилагч-8

2020 онд 1474 төрийн тусгай албан хаагчид мөн тэтгэвэрт гарсан албан хаагчид, тэдний ар гэр тус тасгаар үйлчлүүлжээ. Хоол боловсруулах, арьс харшлын өвчтэй үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэхээс гадна уян дурангийн мэс ажилбарт орсон үйлчүүлэгчдийн хагалгааны дараах эмчилгээний менежментийг хийх, хоол боловсруулах эрхтний хорт хавдрын мэс засал, хими болон туяа эмчилгээний дараах эмчилгээг хийдэг онцлогтой.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.