Уламжлалт эмчилгээний тасаг

Тус тасаг нь уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хэвтүүлэн эмчлэх 30 ортой, жилд дунджаар 1500 хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 5000 хүнд үзлэг оношилгоо, тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

  • Тасгийн эрхлэгч-1
  • Уламжлалт анагаахын мэргэжсэн эмч-4,
  • Урамжлалт анагаахын бага эмч-1
  • Сувилагч-8 хүний нөөцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хийгдэж буй эмчилгээ, үйлчилгээ

  • Зүү засал эмчилгээ /энгийн, цахилгаан, усан зүү/
  • Хануур засал /цусан дахь сахар, төмрийн илүүдэл, даралт ихсэлт, элэг, дэлүү, бөөрний халуун өвчин, тулай, хоолойн өвчин, цус шараар толгой өвдөх, элэгний В, С вирус /
  • Төөнө засал /монгол төөнө, цахилгаан төөнө, утаат төөнө/
  • Соруул засал /шилэн бумба, гулгуур бумба, сам соруул/
  • Бие махбодийг цэвэрлэх эмчилгээ /гэдэс, цөс, бөөр угаах, бөөлжүүлэг засал/
  • Бариа засал /бүтэн биеийн, хэсэгчилсэн, доргилт засах/
  • Жин засал /халуун элсэн жин, парафин/
  • Дэвтээлэг засал /халгай, шилмүүс ороолт/
  • Усан эмчилгээ /халгай, шилмүүсэн ванн, шарко болон циркулярный душ/
  • Шивүүр засал /халуун шар ус, муу шар усны өвчин, хэсэг газрын өвдөлт намдаах/
  • Хийн дасгал /анхилам үнэрт бясалгал/
  • Монгол эмийн эмчилгээтэй /тан, талх, хэмхдэг/ хавсран
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.