Халдвараас сэргийлэх хяналтын алба


Тус эмнэлгийн халдварын сэргийлэлтийн дэглэмийг сахиулах, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, тандалт судалгаа хийх.

ОРОН ТООНЫ БҮТЭЦ

 Албаны дарга, Тархвар судлаач эмч – 1

  • Тархвар судлаач эмч – 1
  • Ариутгагч, сувилагч – 5
  • Угаагч – 2
  • Индүүдэгч -2

БҮТЭЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албаны дарга, тархвар судлалч эмчтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналт, халдварт өвчний тандалт, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, эмнэлгийн орчны эрүүл ахуйн стандарт зэрэг холбогдох тушаал, заавар, стандартыг эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, халдвар эсэргүүцэх дэглэмийг сайжруулах, тандалт судалгаа хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.

Ариутгалын хэсэг:

5 ариутгагчтайгаар мэс засал болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг багаж материалыг хүлээн авч стандартын дагуу угааж, халдваргүйтгэж ариутган тасаг, нэгжид нийлүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн орчинд дахь нянгийн бохирдлыг бууруулах халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийдэг.

Цагаан материал, мэс засал, боолтын шарик, сальфетик, тарилгын талбайн хөвөн бөмбөлөг зэргийг стандартын дагуу бэлтгэж савлах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Эмнэлгийн тусгай хог хаягдлын 1 ажилтан тусламж үйлчилгээнээс гарсан эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг ангиллын дагуу хүлээн авах, тээвэрлэх, түр байршуулах үйл ажиллагаа гүйцэтгэж байна.

 Угаалгын хэсэг:

2 угаагч эмнэлгийн хэмжээнд хэрэглэгддэг зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл болон ажилчдын нормын хувцас, мэс заслын халад даавууг стандартын дагуу угааж халдваргүйжүүлж, 2 индүүдэгч эмнэлгийн зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл, ажилчдын нормын хувцас, мэс заслын халад, даавуу, цагаан материалыг индүүдэж эвхэж савлаж, түгээх үйл ажиллагаануудыг тус тус гүйцэтгэж байна.

Дезкамерын халдваргүйтгэлд зөөлөн эдлэлийг халдваргүйжүүлдэг.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.