Хүүхдийн тасаг нь 2019 онд 30 ортой, 5 эмч, 9 сувилагчтайгаар байгуулагдаж нэгдсэн эмнэлгийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан, хүүхдийн дотрын өвчний чиглэлээр харьяа байгууллагын болон чингэлтэй дүүргийн 1-6 хорооны 0-16 насны хүүхдүүдэд, эмнэлгийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг, Хэвтэн эмчлүүлэх тасаг Амбулатори, Яаралтай тусламжийн нэгжээр тус бүр үзүүлэн ажиллаж байна.
Тасаг нэгжийн онцлог давуу тал:
- Үйлчлүүлэгчийн тав тух, аюулгүй орчинг хангасан (ор болгон дуудлагын
хонх, ор дэрний цагаан хэрэглэл, үйлчлүүлэгчийн хувцас, хоолны ширээгээр
тоноглогдсон, утас цэнэглэх цэг, шалны хулдаас, булангийн хамгаалалт,
тоглоомын хэсэг г.м)
- Эрчимт эмчилгээний өрөө – 2 ортой аппарат, тоног төхөөрөмж эм эмнэлгийн
хэрэгслээр бүрэн тоноглогдсон
- Хүүхдийн тасгийн бүх өрөө хүчилтөрөгчийн ханын системд холбогдсон
- Суурь тусламжийн өрөө – шаардлагатай тоног төхөөрөмж, сувилахуйн иж
бүрдлүүдээр хангагдсан Хүүхдийн асаргаа сувилгааг 12 чиглэлээр, стандарт
удирдамжийн дагуу үзүүлэн ажиллаж байна
- Хүүхдийн тасаг,нэгжүүд бүрэн цахимжсан (анхан шатны маягт, өвчний түүх
хөтлөлт)
Тус тасаг нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:
Тасгийн эрхлэгч-1
Хүүхдийн тасгийн эмч-3
Хүүхдийн эмч-1
Хүүхдийн тасгийн ахлах сувилагч-1
Хүүхдийн тасгийн сувилагч-7