
Дотрын 3-р тасаг нь бөөр шээсний замын эмгэг болон гемодиализын нэгж, дотоод шүүрлийн эмгэгийг оношилох, эмчлэх, хянах үйл ажиллагааг явуулдаг.
Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
Тасгийн эрхлэгч-1, их эмч -5, ахлах сувилагч-1, сувилагч-8
Тус тасаг нь хэвтүүлэн эмчлэх тасгийн 30 ортой, гемодиализын нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хийгдэж буй оношилгоо, эмчилгээ:
- Бөөрний архаг үрэвсэл
- Бөөрний аяганцар, тэвшинцэрийн үрэвсэл
- Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл
- Бөөрний чулуу
- Бөөр уйланхайтах
- Давсагны үрэвсэл
- Хэвлийн диализ
- Бөөрний архаг дутагдлууд зэрэг өвчнүүдэд оношилгоо, эмчилгээ хийдэг.
Гемодиализын эмчилгээний нэгж:
2 дан энгийн, 2 давхар эмчилгээний нийт 4 диализын аппаратаар 7 хоногт 16 үйлчлүүлэгчийг 2 ээлжээр буюу жилд 2500 сеанс хийх боломжтой.