Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан урлагийн сэтгэл заслын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл түгшилт, стрессийн түвшинг бууруулах, эмнэлгийн сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг өргөжүүлэх, нийтэд таниулах зорилгоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд урлагийн сэтгэл заслын хичээлийг зохион байгууллаа.

Уг хичээлийг Сэтгэл судлалын магистр, Нерографикийн сургагч багш, Хүний их эмч С.Отгонцэцэг багш болон тус эмнэлгийн Сэтгэл судлалын магистр, Сэтгэл зүйч  С.Хулан нар удирдан явууллаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.