ТТАХНЭмнэлэг “МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН” зохион байгууллаа

Улс орон даяар байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарч, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор мал аж ахуйн салбарт үүсч буй хүндрэл бэрхшээл, байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах, Монголчууд бидний өв соёлыг тээгч малчин түмэндээ сэтгэлийн дэм, эд материалын тусламж үзүүлэх зорилгоор тус эмнэлэг нийт ажилтан, алба хаагчдынхаа дунд “Малчдад туслах хандивын аян”-ы үйл ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд тус эмнэлгийн ажилтан, алба хаагчид өөрсдийн гараар оёсон малын нэмнээ, хурганы элгэвч, бээлий, хивэг, эмнэлгийн хэрэгсэл, дулаан хувцас зэрэг нийт 48 нэр төрлийн 4050 гаруй ширхэг эд зүйлс болон мөнгөн тусламжийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын Онцгой Комисст хүлээлгэн өглөө.

Малчдад туслах хандивын аянд эрүүл мэндийн байгууллагууд болон нийт аж, ахуйн нэгж байгууллагууд, иргэд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.