Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны алба нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
- Албаны дарга-1
- Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн-1
- Гадаад харилцааны мэргэжилтэн-1
- Хэвлэл мэдээлэл, маркетинг хариуцсан мэргэжилтэн-1
Дотоод хамтын ажиллагаа:
Нийт 8 байгууллагатай хамтран ажиллаж төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын бааз эмнэлэг болон ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагаа:
2017-2020 онд БНСУ, Япон, Энэтхэг, АНУ, Тайвань улсад нийт 55 эмч, эмнэлгийн ажилчдыг богино хугацааны сургалтанд хамруулсан.
Нийт 9 байгууллагатай хамтран ажиллаж эмнэлэг хоорондын туршлага солилцож, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна.