Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албанд:
- Албаны дарга-1
- Чанарын менежер-1
- Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер-Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-1
- Тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтэн-1 тус тус ажиллаж байна.
Тус албаны чиг үүрэг
- Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
- Чанар сайжруулах чиглэлээр ажилтнуудад сургалт, харилцан туршлага, солилцох ажлыг тогтмол зохион байгуулж, тасралтгүй суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
- Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг хангах, үнэлэлт дүгнэлт өгөх, түүний мөрөөр цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж зааврыг мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллана.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгч ба эмнэлгийн ажилтны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлаар чанарын судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийнэ.
- Үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс хамгаалах орчин бүрдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын талаар санал гаргаж, шийдвэрлүүлнэ.
- Шинэ ажилтныг чиглүүлэх сургалтын хөтөлбөрт чанар үйлчлүүлэгчийн чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар тусгах, эмч эмнэлгийн ажилтнуудад чанар, аюулгүй байдлын сургалтыг тогтмол зохион байгуулна.
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, өөрийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааг үнэлнэ. Тус албатай холбогдох утас: 51-263263