Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нарлаг улаанбаатар ротари клубын санхүүжилтээр “Эрүүл мэндийг дэмжих төв” – ийг  2018 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан.

“Эрүүл мэндийг дэмжих төв” нь төрийн тусгай албан хаагчдын өвчлөл, нас баралтын зонхилох хувийг эзэлдэг урьдчилан сэргийлэх боломжтой бодисын солилцооны хам шинж (БСХШ), зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, бөөр шээсний зам, хоол боловсруулах замын өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, стресс зэргийг эрт илрүүлдэг. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх түүнийг хянах, эрүүлжүүлэх зэрэг эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилладаг. Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, зан үйлийн цогц үнэлгээ хийж тэдний хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанартай уялдуулан судлах шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 270000 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийсэн байна.

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.