Захиргаа, хүний нөөцийн алба

Бүтэц, орон тоо

  • Хүний нөөцийн албаны дарга-1
  • Цэргийн албаны сургалт, бэлэн байдал хариуцсан офицер-1
  • Хүний нөөцийн мэргэжилтэн-2
  • Төлөвлөлт, биелэлт хариуцсан мэргэжилтэн-1
  • Архивын эрхлэгч, хэрэг хөтлөгч-1
  • Захирлын туслах бичиг хэргийн эрхлэгч-1

Албаны чиг үүрэг:

  1. Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, шинэчлэх, ажил үүргийн хуваарилалтад үнэлгээ хийх;
  2. Эмнэлгийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;
  3. Алба хаагчдын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг стандартын дагуу хийж, хөтлөх;
  4. Алба хаагчдын ажлын цаг ашиглалтанд хяналт тавих, холбогдох бүртгэл судалгааг тогтоосон хугацаанд гаргах;
  5. Эмнэлгийн мэргэжилтний багц цагийн биелэлтэд хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэн, холбогдох байгууллагад хүргүүлэх;
  6. Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах болон цалин урамшууллын хөтөлбөрийг боловсруулж, төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх;
  7. Төрийн болон албаны, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах;
  8. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;
  9. Удирдах ажилтнуудын ХОМ, ХАСУМ-ийг хариуцах, эмнэлгийн хэмжээнд авилгатай тэмцэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
  10. Төрийн тусгай албан хаагч нарын сургалт, цэргийн хэргийн мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, 2 жил тутамд эмнэлгийн захирлын нэрэмжит шалгалт авч, үр дүнг тооцох;                                                                                                                                 Тус албатай холбогдох утас: 51-265341, 51-263283
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.