Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Ерөнхий мэргэжил судлал” чиглэлээр Сургалт эрхлэгч байгууллага боллоо

Тус эмнэлэг нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар тогтоолоор төгсөлтийн дараах эмч нарыг мэргэшүүлэх “Ерөнхий мэргэшил судлал” чиглэлээр 4 жилийн хугацаатай Сургалт эрхлэгч байгууллага болж, гэрчилгээгээ гардан авлаа.

ЭМС-ын 2017 оны А/337 дугаар тушаалаар баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтад бүрдүүлбэл зохих 17 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, хангалттай сайн үнэлгээ авсан.

Эрүүл  мэндийн яам, Япон Улсын Жайка ОУ-ын байгууллага хамтран хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Эмнэлзүйн болон Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар тус эмнэлгийн байршилд зохион байгуулж, 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.