ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмнэлгээр үйлчлүүлж буй сонсголын бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, Олон улсын стандартыг хангах хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны чадамжийг нэмэгдүүлэх 5 удаагийн 20 цагийн дохионы хэлний сургалтыг зохион байгууллаа.

 Уг сургалтыг Дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг багш удирдан явуулсан бөгөөд тус эмнэлгийн 16 ажилтан, алба хаагч хамрагдаж сертификат (2 кредит)-аа гардан авлаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.