Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хагалгааны тасаг

Тус тасаг нь орчин үеийн эмнэлгүүдийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  • Яаралтай тусламж
  • Эрчимт эмчилгээ

Яаралтай тусламжийн нэгж:

  • Эрэмбэлэн ангилалтын хэсэг
  • Амилуулах тусламжийн өрөө
  • Хүүхдийн үзлэгийн өрөө
  • Гэмтэл, шархны анхдагч цэгцлэлтийн өрөө
  • Ажиглалт хяналтын хэсэг
  • Тусгаарлах хэсгүүдээс бүрдэнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

Яаралтай тусламжийн нэгж нь Монгол улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан ба яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн, чадварлаг, туршлагатай эмч, сувилагч нар мэргэжлийн баг бүрдүүлэн 24 цагаар амь тэнссэн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Яаралтай тусламжаар ирсэн үйлчлүүлэгчдэд яаралтай тусламжийн мэргэжлийн эмч, сувилагч нар цаг алдалгүй эрэмбэлэн ялгалт, үзлэг хийн шаардлагатай тохиолдолд онош тодруулах зорилгоор лаборатори болон багажийн шинжилгээнүүд (рентген зураг авалт, цээж, хэвлий гэрэлд харах, хэвлийн хэт авиан оношилгоо, КТГ-ийн шинжилгээ, шаардлагатай үед MRI) шинжилгээнүүдийг 24 цагаар хийж үйлчилж байна.

Эрчимт эмчилгээний нэгж:

Эрчимт эмчилгээний хэсэг нь орчин үеийн өндөр мэдрэг чанар бүхий хяналтын монитор, амьсгалын аппарат, автомат тариур зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдан амь тэнссэн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын өндөр түвшинд ард иргэддээ үзүүлэн ажиллаж байна.

Уг хэсэгт хийгдэх ажилбарууд нь ариутгал халдваргүйтгэлийн тасагт халдваргүйжүүлсэн багаж материалаар хийгдэх бөгөөд халдвар хамгааллын хувьд олон улсын стандартын түвшинд үйлчилж байна.

Эрчимт эмчилгээний хэсэгт ханын хүчилтөрөгчийн систем бүрэн суурилуулагдаж чанар аюулгүй байдлын баталгаат нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.