Эмнэлзүйн Нэгдсэн Лаборатори нь Клиник, Молекулбиологи, Микробиологи, Эмгэг судлал гэсэн 4 нэгж хэсэгтэй.
Эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Тус Лабораторид ахлах зэргийн эмч 1, ахлах зэргийн лабораторийн техникч 1, мэргэшсэн био-анагаахын мэргэжилтэн 4 тус тус ажиллаж байна.
Тус лаборатори нь биохими, иммунологи, гематологи, клиник хими, нян судлал, эмгэг судлалын хэсгүүдэд нийтдээ 60 гаруй нэр төрлийн шинжилгээг хийж байна. Шинжилгээний тоо, нэр төрөл, үйлчлүүлэгчийн тоо жил бүр нэмэгдэж, жилд ойролцоогоор 70.000 гаруй хүнд 450 000 орчим шинжилгээг хийж байна.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хуульчдын гудамж 15160-0019
Шилэн данс
Онлайн туслах
Хаяг, байршил
Санал хүсэлт
(+976) 5126-6655