Захирлын мэндчилгээ

ЭРХЭМ ТА БҮГДИЙН АМРЫГ ЭРЭН МЭНДЧИЛЬЕ

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын ууган эмнэлгүүдийн нэгТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 онд Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр голомт сууриа тавьсан түүхтэй.

Монгол улсын засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийг дахин сэргээн байгуулах шийдвэрийг гаргаснаар өдгөө Төрийн тусгай албан хаагчид төдийгүй тэдний гэр бүл, үр хүүхэд, өндөр настнууд, Чингэлтэй дүүргийн иргэдэд  гэмтлийн болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай хамт олон өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, шинжлэх ухаан, технологийн шилдэг аргуудад суурилсан, таатай аюулгүй орчинд , үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чадварлаг хамт олондоо тулгуурлан үзүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн таатай орчинг бүрдүүлж ажиллах эрхэм зорилгыг агуулан ажиллаж байгаа билээ.

Ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийнхээ ажиллах таатай орчныг бүрдүүлж, эрхэлж буй ажлаараа үргэлжид бахархах, сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Монголынхоо чадварлаг мэргэжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн эмнэлгийг бүтээн байгуулсан төдийгүй Medsoft.v6, Unicus, HR, E-healt, E-office зэрэг орчин үеийн цахим системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бүрэн цахимжсан эмнэлэг болон ажиллаж байна. 

Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаагаа ногоон эмнэлэг болох зорилгыг дэвшүүлж зөвхөн эко эмнэлэг байх төдийгүй ажлын байрны нэгж бүртээ зөв зохион байгуулалтаар , шинийг санаачлан , өөрчлөлтийг хийж чадсанаар ажлын бүтээмжээ сайжруулах нь бидний үйл ажиллагааны бас нэгэн зарчим юм.

Манай эмнэлгийг зорин ирж үйлчлүүлж буй хүн бүрт бидний үүд хаалга үргэлжид нээлттэй байх бөгөөд бид та бүхний үнэтэй санал, хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажиллахад ямагт бэлэн байх болно.

ХҮНДЭТГЭСЭН: ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ,

ДЭД ХУРАНДАА Х.БАТ-ИРЭЭДҮЙ

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.