Амбулаторийн тусламж үйлчилгээ

 

Эрүүл мэндийн төв нь:

- Дүрс оношилгооны тасаг,

- Эмнэлзүйн нэгдсэн лаборатори,

- Сэргээн засах эмчилгээний тасгууд,

- Эрүүл мэндийг дэмжих төв,  

- Өдрөөр үзүүлэх тусламж үйлчилгээ,

- Хилийн хөдөлгөөнт бүлэг,

- Нүүр амны эмчилгээний хэсэг,

- Дотор,

- Мэдрэл,

- Сэргээн засах,

- Уламжлалт анагаах,

- Арьс харшил,

- Халдварт,

- Сэтгэц,

- Шүд,

- Хүүхдийн чиглэлийн 12,

- Нүд,

- Чих хамар хоолой,

- Эмэгтэйчүүд,

- Гэмтэл,

- Ерөнхий мэс засал,

- Урологи,

- Эрүү нүүрний мэс заслын 9,

- Оношилгооны 13 кабинетуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Хүний нөөцийн бүтэц:

  1. Амбулаторийн эрхлэгч-1
  2. Амбулаторийн арга зүйч-1
  3. Их эмч- 8
  4. Сувилагч- 14 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

    Эрүүл мэндийг дэмжих төв

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нарлаг улаанбаатар ротари клубын санхүүжилтээр “Эрүүл мэндийг дэмжих төв” – ийг  2018 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан.

    “Эрүүл мэндийг дэмжих төв” нь төрийн тусгай албан хаагчдын өвчлөл, нас баралтын зонхилох хувийг эзэлдэг урьдчилан сэргийлэх боломжтой бодисын солилцооны хам шинж (БСХШ), зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, бөөр шээсний зам, хоол боловсруулах замын өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, стресс зэргийг эрт илрүүлдэг. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх түүнийг хянах, эрүүлжүүлэх зэрэг эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилладаг. Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, зан үйлийн цогц үнэлгээ хийж тэдний хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанартай уялдуулан судлах шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна. 

    Өнөөдрийн байдлаар нийт 270000 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийсэн байна.

    Өдрийн эмчилгээний хэсэг

    Эмнэлгийн өдрийн эмчилгээний хэсэг нь ЭМС-ын 2019 оны 11 сарын 08 ны өдрийн А/ 502 тоот тушаал, ТТАХНЭ-ийн 2020 оны 07 сарын 27 ны өдрийн А/119 тоот тушаалын журмын дагуу одоо 20 ортой, дотрын эмч- 1, үзлэгийн эмч-1, арга зүйч-1,  сувилагч-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

    Хилийн хөдөлгөөнт бүлэг

    Хилийн хөдөлгөөнт бүлэг эмнэлгийн захирлын 2018  оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар шинэчлэн батлагдаж, хилийн бүлгийн ахлах, арга зүйч гэсэн 2 мэргэжилтний удирдлагаар хангагдаж эмнэлгийн 14 эмч мэргэжилтэн офицерүүдийг бүлэгтээ багтаан үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж байгаа хилчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хангах зорилгоор монгол улсын дөрвөн зүг, найман зовхист хүрч ажиллаж байна.

    Нүүр амны  эмчилгээний кабинет

    Нүүр амны эмчилгээний кабинет нь ЭМС-ийн эмч эмнэлгийн мэргэжилтэнтэй холбоотой тушаал журамууд болон шүдний өвчний эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлийн стандарт удирдамжуудыг баримтлан хүн амд шүдний цоорол, түүний хүндрэл, шүдний тулгуур эд, амны салстын өвчин, эмгэгийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх болон эмчлэн эрүүлжүүлэх нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж ажилладаг.

    Нүүр амны эмчилгээний кабинет нь нүүр амны их эмч-4, эрүү нүүрний мэс заслын эмч-1, нарийн мэргэжлийн сувилагч-2 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй тусламж үйлчилгээг явуулж байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.