Бидний тухай

 - Эрхэм зорилго

Үйлчлэх хүрээний иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сахин хамгаалж, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээнэ.

- Уриа

Амжилтын төлөө өөрчлөлт

- Алсын хараа

JCI олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болно.

- Үнэт зүйл

  • Төрийн тусгай албан хаагчид
  • Тангарагтаа үнэнч
  • Аюулгүй, эрсдэлгүй
  • Халамж хүндлэл
  • Нэгдмэл баг
  • Эко эмнэлэг

 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр голомт сууриа тавьсан, 87 жилийн баялаг түүхтэй, Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг билээ.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дахин сэргээгдэж, “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг” нэртэйгээр 2016 оны 12 сарын 28 нд нээлтээ хийж үйл ажиллагаа эхэлсэн.

Тус эмнэлэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа агентлаг, байгууллагууд болох Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын газар: үйлчлэх хүрээний бусад байгууллагууд болох шүүх, прокурор, тагнуул, онцгой байдал, авилгатай тэмцэх газар, Гааль зэрэг 20 гаруй байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 170 мянга орчим иргэнд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээ, тус дүүргийн 1-6 дугаар хорооны хүүхдүүдэд хүүхдийн тусламж, үйлчилгээг тус тус үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулатори болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол улсын стандарт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулж байна.

Тус эмнэлэг нь 246 ортой, 9 тасагтай, жилд дунджаар 10000-11000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд) хэвтүүлэн эмчилж, 2300-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет жилд 420000 орчим оношилгоо, шинжилгээ хийж, 200000 орчим иргэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилладаг. 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.