Тус эмнэлэг нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар тогтоолоор төгсөлтийн дараах эмч нарыг мэргэшүүлэх “Ерөнхий мэргэшил судлал” чиглэлээр 4 жилийн хугацаатай Сургалт эрхлэгч байгууллага болж, гэрчилгээгээ гардан авлаа.
ЭМС-ын 2017 оны А/337 дугаар тушаалаар баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтад бүрдүүлбэл зохих 17 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, хангалттай сайн үнэлгээ авсан.
Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка ОУ-ын байгууллага хамтран хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Эмнэлзүйн болон Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар тус эмнэлгийн байршилд зохион байгуулж, 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.