Тамхины хор хөнөөл

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг.
Дэлхийн тамхигүй өдрийн зорилго нь тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэл, нас баралтыг бууруулах, цаашлаад дэлхий даяар тамхидалтыг багасгах явдал юм.
Өндөр хөгжилтэй орны ихэнх иргэд, олон нийт тамхидалтын аюул, эрсдэлийг сайтар ухамсарласан байдаг.

 

Жил бүр дэлхий даяар зөвхөн тамхидалтаас болж 7 сая гаруй хүн хорвоог орхиж байна.
Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй ба зүрх судасны эмгэг ба цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан (тамхидалт үүнд нөлөөлдөг) болдог.
Энэ тоон мэдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд таагүй үр дүнг харуулж байгаа ч ойролцоогоор 900 мянга гаруй хүн бусдын татсан тамхины утаанд өртсөнөөс үүдэн нас барж буйг санах нь чухал юм.
Дэлхийн тамхигүй өдөр нь тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй тамхи тэдний эргэн тойронд буй хайртай дотны хүмүүст нь нөлөөлдөг гэдгийг ойлгуулах зорилгыг агуулдаг.
Дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн тамхи татаж байгаа бөгөөд түүний 80 орчим хувь нь бага орлоготой улс орнуудад ноогдож, тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтанд хүргэж байгааг ДЭМБ анхааруулж байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.