"ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЛХАНГАА-ЯРИЛЦЪЯ" ӨДӨРЛӨГ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Явган аялал 2022”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Дугуйн аялал 2022”, “Цагаан нөмрөгтнүүд 2022” зэрэг арга хэмжээг энэ сарын турш зохион байгуулах юм.

“Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяны өдөрлөгийн арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяа 22 байгууллага өртөөчилсөн байдлаар оролцож, 1000 гаруй ажилтан, албан хаагчид Эрүүл мэндийнхээ төлөө Алхангаа ярилцлаа.

“Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аяныг анх Монгол улсад Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2017 оноос хойш 6 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Яг одооноос алхаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг уриалж байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.