ТТАХНЭМНЭЛЭГ 90 ЖИЛИЙНХЭЭ ОЙД ЗОРИУЛАН “НОГООН ТӨГӨЛ” БАЙГУУЛЛАА

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг түүхт 90 жилийн ойгоо угтан, 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 90 ширхэг мод тарьж, “Ногоон төгөл”-өө байгууллаа.

Бид жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эко орчныг бүрдүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж мод тарьдаг бөгөөд энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалж, нэмэгдүүлэх ажилд гар бие оролцлоо.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бидний тарьсан 90 ширхэг модонд 100%-ийн баталгаа өгч, “МОД ЭЗЭМШИГЧ” батламжийг гардуулан, эмнэлгийн нийт хамт олонд талархал илэрхийллээ.  

Мөн энэ үеэр ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилгоор 4 багийн дунд буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.