ӨНДӨР ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧ ЭМЧИЛГЭЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ-наас улсын төсвийн санхүүжилтээр тус эмнэлэгт нэн шаардлагатай өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээний тоног төхөөрөмж болох (Барокамер) аппаратыг шийдвэрлэлээ.

Уг даралтат хүчилтөрөгч эмчилгээний  чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусламж үйлчилгээгээ эхлүүллээ.   

Энэхүү эмчилгээ нь эд эсийн түвшин дэх нөхөн төлжилтийг эрчимжүүлж, бүх биеийн хордлогыг тайлах, өвчний хүндрэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.