Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Түргэн тусламжийн автомашины санхүүжилтыг шийдвэрлэлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглах Түргэн тусламжийн автомашины санхүүжилтыг шийдвэрлэн өгч, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр автомашинаа хүлээн авлаа.

Тус эмнэлэг нь ХЗДХЯамны харья агентлаг байгууллага, төрийн тусгай албан хаагчдад тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна Чингэлтэй дүүргийн насанд хүрэгчдийн яаралтай мэс засал, Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ, 1-6 дугаар хорооны хүүхдэд тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан танд эмнэлгийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.

 САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.