“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ-III” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТТАХНЭмнэлэг нь 2019 оноос эхлэн Эмнэлгийн менежментийн Олон улсын хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эмнэлгийн менежмент-III” олон улсын хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус хуралд Тайванийн Юань Рунг эмнэлэг, БНЭУлсын Манипал эмнэлэг, Энэтхэг улсын Аакаш эмнэлэг, Сангийн яам, ЭМДЕГазар, ЭМЯам болон ЭМЯамны харъяа 18 байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 29 эмнэлэг, АШУҮИСургууль, Этүгэн их сургууль болон хувийн хэвшлийн 20 буюу нийт 67 эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдлаа.

Тус хурлын илтгэгчдээр:

  • ТТАХНЭмнэлгийн захирал, дэд хурандаа Х.Бат-Ирээдүй, Эрүүл мэндийн байгууллагад үр ашигтай маркетинг хэрэгжүүлэх нь сэдвээр;
  • Тайвань улсын Юань Рунг эмнэлгийн Юань-Шенг салбарын захирал, Тайванийн эмнэлгийн санхүүгийн тогтолцоо сэдвээр;
  • Жиоти Мишра, Аакаш эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Эрүүл мэндийн салбарт чанарын менежментийн тогтолцоо яагаад хэрэгтэй вэ? сэдвээр;
  • Г.Гийхнаран, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт, хууль эрх зүйн орчин сэдвээр;
  • В.Содномдаржаа, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Зарлагын хэлтсийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн салбарын стратегийн худалдан авалт сэдвээр;
  • Раман Бхаскар, БНЭУ-ын Манипал эмнэлгийн ерөнхий захирал, БНЭУ-ын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны онцлог сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Тус хурлаар эмнэлгийн удирдлага, менежментийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн байгууллагын хагас бие даасан тогтолцоо, түүнийг сайжруулах, боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, туршлага солилцох талаар хэлэлцэж, цаг үетэйгээ нийцсэн үр дүнтэй хурлыг зохион байгууллаа.

Нэн чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч нартаа болон хуралд оролцсон нийт оролцогч нартаа ТТАХНЭмнэлгийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.