Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021” эрдэм шинжилгээний хурлаа цахим хэлбэрээр зохион байгууллаа

Тус эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон Эрдмийн чуулганаа зохион байгуулж чуулдаг бөгөөд энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн Эрдмийн чуулганд 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 8 илтгэл хэлэлцүүлэгдэж, Тэргүүн байрыг тус эмнэлгийн сэргээн засах эмчилгээний их эмч, ахмад Э.Санжаадорж нарын “Карпал тунел хам шинжийн үед 5% декстрозын уусмалыг захын мэдрэлийн ширхэгт тарьж эмчилгээний үр дүнг тооцсон нь” сэдэвт судалгаа, Дэд байрыг тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн их эмч Н.Анхбаяр нарын “Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн страйн эластографийн шинжилгээ болон эс судлалын шинжилгээний үр дүнг үнэлсэн судалгаа” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг тус эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Буянжаргал нарын "Эрүүл Хилчин хөтөлбөрийн хүрээнд Хил хамгаалах байгууллагын төвийн бүсийн алба хаагчдын өвчлөлийг ажил мэргэжлийн онцлог, ажилласан жил, стрессийн түвшинтэй харьцуулан судалсан нь” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа.
Уг хуралд Гадаад, дотоодын зочин илтгэгч нар дэлхий даяар тулгамдаж буй цар тахлын өнөө үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар туршлага солилцсон өндөр ач холбогдолтой, өргөн хүрээний хурал болж өнгөрлөө.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.