"Өвдөлт намдаах кабинет"-тай боллоо

Тус эмнэлэг нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, тасгуудын үйл ажиллагаатай уялдан үйлчлүүлэгчдийн өвдөлт зовиурыг намдаах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвдөлт намдаах кабинет”-ийг шинээр нээж, үйл ажиллагааг эхлүүллээ.

Уг кабинет нь мэс засалд орохоор төлөвлөж буй үйлчлүүлэгчдэд мэдээгүйжүүлгийн үзлэг зөвлөгөө өгөх, амбулаторийн нөхцөлд мэдээгүйжүүлгийн тусламж үзүүлэх, өвдөлт намдаах эмийн гаж нөлөөг бууруулах, өвдөлт намдаах ажилбараар архаг өвдөлтүүдийг намдаах, хянах зэрэг ач холбогдолтой юм.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.