Өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлийн хүрээнд ...

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг: Өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлийн хүрээнд 2020 оны 11 сарын 15-ны өдөр Яаралтай тусламжийн хэсэгт иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг 4 метрийн зайнаас хэмжиж, амны хаалтын хэрэглээг хянах камерыг дэлгэцийн хамт байршууллаа.
 
Тус эмнэлэгт энэхүү технологийг ашигласнаар сэжигтэй тохиолдлыг илрүүлэх болон халдварын үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчин болон халдварт өвчний үед ажилтан, албан хаагчид гар аргаар иргэдийн халууныг үзэж, халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, цаг хугацааг хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.