Хүүхдийн тасаг

Хүүхдийн тасаг нь 2019 онд 30 ортой, 5 эмч, 9 сувилагчтайгаар байгуулагдаж нэгдсэн эмнэлгийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан, хүүхдийн дотрын өвчний чиглэлээр харьяа байгууллагын болон чингэлтэй дүүргийн 1-6 хорооны 0-16 насны хүүхдүүдэд, эмнэлгийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг, Хэвтэн эмчлүүлэх тасаг Амбулатори, Яаралтай тусламжийн нэгжээр тус бүр үзүүлэн ажиллаж байна.

Тасаг нэгжийн онцлог давуу тал:

  1. Үйлчлүүлэгчийн тав тух, аюулгүй орчинг хангасан (ор болгон дуудлагын

хонх, ор дэрний цагаан хэрэглэл, үйлчлүүлэгчийн хувцас, хоолны ширээгээр

тоноглогдсон, утас цэнэглэх цэг, шалны хулдаас, булангийн хамгаалалт,

тоглоомын хэсэг г.м)

  1. Эрчимт эмчилгээний өрөө – 2 ортой аппарат, тоног төхөөрөмж эм эмнэлгийн

хэрэгслээр бүрэн тоноглогдсон

  1. Хүүхдийн тасгийн бүх өрөө хүчилтөрөгчийн ханын системд холбогдсон
  2. Суурь тусламжийн өрөө – шаардлагатай тоног төхөөрөмж, сувилахуйн иж

бүрдлүүдээр хангагдсан Хүүхдийн асаргаа сувилгааг 12 чиглэлээр, стандарт

удирдамжийн дагуу үзүүлэн ажиллаж байна

  1. Хүүхдийн тасаг,нэгжүүд бүрэн цахимжсан (анхан шатны маягт, өвчний түүх

хөтлөлт)

Тус тасаг нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:

Тасгийн эрхлэгч-1

Хүүхдийн тасгийн эмч-3
Хүүхдийн эмч-1

Хүүхдийн тасгийн ахлах сувилагч-1

Хүүхдийн тасгийн сувилагч-7

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.