Бүтэц, орон тоо
- Хүний нөөцийн албаны дарга-1
- Цэргийн албаны сургалт, бэлэн байдал хариуцсан офицер-1
- Хүний нөөцийн мэргэжилтэн-2
- Төлөвлөлт, биелэлт хариуцсан мэргэжилтэн-1
- Архивын эрхлэгч, хэрэг хөтлөгч-1
- Захирлын туслах бичиг хэргийн эрхлэгч-1
Албаны чиг үүрэг:
- Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, шинэчлэх, ажил үүргийн хуваарилалтад үнэлгээ хийх;
- Эмнэлгийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;
- Алба хаагчдын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг стандартын дагуу хийж, хөтлөх;
- Алба хаагчдын ажлын цаг ашиглалтанд хяналт тавих, холбогдох бүртгэл судалгааг тогтоосон хугацаанд гаргах;
- Эмнэлгийн мэргэжилтний багц цагийн биелэлтэд хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэн, холбогдох байгууллагад хүргүүлэх;
- Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах болон цалин урамшууллын хөтөлбөрийг боловсруулж, төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх;
- Төрийн болон албаны, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;
- Удирдах ажилтнуудын ХОМ, ХАСУМ-ийг хариуцах, эмнэлгийн хэмжээнд авилгатай тэмцэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
- Төрийн тусгай албан хаагч нарын сургалт, цэргийн хэргийн мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, 2 жил тутамд эмнэлгийн захирлын нэрэмжит шалгалт авч, үр дүнг тооцох; Тус албатай холбогдох утас: 51-265341, 51-263283