“ОУ-ын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Сувилахуйн эрдмийн чуулганаа зохион байгууллаа

Тус эмнэлэг нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх, практикт нэвтрүүлэх зорилгоор “Сувилахуйн эрдмийн чуулган-VIII” эрдэм шинжилгээний хурлаа “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сувилахуйн эрдмийн чуулганд 30 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 8 аман илтгэл, 7 ханан  илтгэл хэлэлцэгдэж, аман илтгэлийн тэргүүн байранд Дотрын-II тасгийн ахлах сувилагч Ш.Отгонжаргал нарын “Элэгний энцефалопатийг тоо холбох сорилоор илрүүлж өнөөгийн сувилахуйн байдалтай уялдуулан судалсан нь” сэдэвт судалгаа, Дэд байранд Дотрын-II тасгийн сувилагч Б.Дуламсүрэн нарын “ТТАХНЭ-ийн Гемодиализын үйлчлүүлэгчдийн артер венийн филтуль судасны хүрцийн байдалд хийсэн үнэлгээ” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг Өдрийн эмчилгээний тасгийн сувилагч Г.Анужин нарын "Шинэ сувилагчийн ажилдаа дасан зохицоход тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон нь” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа.  

Ханан илтгэлийн тэргүүн байранд Дотрын-I тасгийн сувилагч У.Ганчимэг нарын “ТТАХНЭ-ийн 2024 оны I улиралд хэвтэн эмчлүүлэгсдийн унах эрсдлийн үнэлгээ, түүнээс сэргийлэх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт судалгаа, дэд байранд Гэмтэл согог заслын тасгийн сувилагч Д.Ариунаа нарын “Осол гэмтлийн дараах хагалгааны шарханд лиотон гель тосыг хэрэглэсэн үр дүнг судалсан нь” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа. 

 

Уг хурлын зочин илтгэгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн Сувилахуйн Тэнхимийн эрхлэгч, СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Г.Намуун нар оролцсон бол хурлын шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн насанд хүрэгчдийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Р.Оргилмаа, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч БУ-ны доктор Г.Ганхуяг, АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын Сувилахуйн сургалт хариуцсан ахлах арга зүйч, СУ-ны докторант Д.Энхтуяа нар ажиллаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.