Шинэ төгсөгчдөд байгууллага танилцуулах өдөрлөг зохион байгуулагдлаа

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг сувилагч мэргэжлээр их дээд сургууль төгсөж буй төгсөгчдөд байгууллагын онцлог, давуу талуудыг таниулах, сурталчилах, ажлын байранд урих, шинэ залуу боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоорШинэ төгсөгчдөд байгууллага танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгт АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль, “Энэрэл” Дээд Сургууль, “Этүгэн” Их Сургууль, “Ач” Анагаах Ухааны Их Сургууль, “Глобал Удирдагч” Их Сургууль, Олон Улсын Улаанбаатар Их Сургууль, “Оточ Манрамба” Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, “Сити” Их сургуулийн Сувилахуйн ангийн 4-р дамжааны 180 гаруй оюутнууд урилгаар оролцлоо.

Өдөрлөгөөр тус эмнэлгийн товч танилцуулга, эмнэлэг танилцуулах өртөөчилсөн аялал, тасгуудын танилцуулга, шинэ сувилагчийн “ТТАХНЭмнэлэг миний бахархал” сэтгэгдэл, эмнэлэгт дадлага хийж буй оюутнуудын сэтгэгдэл зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.