ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийг дэмжих төвдөө 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61-с дээш насны багцаар төрийн тусгай албан хаагчдад эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж эхэллээ.

ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.