ТТАХНЭМНЭЛЭГ АЗХУР ХХКОМПАНИТАЙ ХАМТРАН НОМ ХУДАЛДААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь нийт хариуцлагатай ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчдэд хүрсэн үйлчилгээг хурдан шуурхай, тав тухтай орчинд үзүүлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарыг “Хариуцлагатай ажилтны манлайллын сар” болгон зарлаж нийт 14 төрлийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уг аяны хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Азхур ХХКомпанитай хамтран 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр номын худалдааг зохион байгуулж, эмнэлгийн нийт ажилтан, алба хаагчид болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, үйлчлүүлэгчдэд оюунд нь хөрөнгө орууллаа.

Мөн Азхур компаний зүгээс эмнэлгийн номын санд шинэ номын дээжээсээ хандивласан явдалд эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.