ТТАХНЭ, БНЭУ-ЫН МАНИПАЛ ДВАРКА ЭМНЭЛЭГ БОЛОН ИНДОМЕДИ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

             2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, БНЭУ-ын Манипал Дварка эмнэлэг болон маркетинг, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Индомеди компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Манипал эмнэлгийн зүгээс ТТАХНЭмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг эд, эрхтэн шилжүүлэн суулгалт, Нүд судлал, Гэмтэл согог судлал, Мэдрэлийн мэс засал, Нуруу нугасны мэс засал, Дурангийн мэс засал болон Харвалтын чиглэлээр мэргэшүүлэх дунд болон урт хугацааны сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулан, хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээнд шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ. Мөн Энэтхэг улсын Индомеди байгууллагын зүгээс ТТАХНЭ, Манипал эмнэлгүүдийн зорилтыг дэмжин, эрүүл мэндийн зөвлөгөө, эмнэлгийн аялал жуулчлал, туслах үйлчилгээ, логистик чиглэлээр 2 жилийн хугацаанд хамтарч ажиллах юм.

 

Дашрамд дурьдахад 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд тус эмнэлгийн эмч нарын баг, Манипал эмнэлгийн Элэг цөс, нойр булчирхайн мэс засал, элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Шайлендер Лалвани Dr (Prof), Хавдрын мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Шубхам Жэйн Dr (Prof) нартай хамтарсан үзлэг, оношилгоог хийхээр төлөвлөж байна.

 

 

 

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.