“БИД ХАРИЛЦААНД БЭЛЭН ҮҮ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ-өөс хувь хүний хөгжлийн “БИД ХАРИЛЦААНД БЭЛЭН ҮҮ” сэдэвт сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж, нийт 90 орчим ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд МККК байгууллагын Эмч нарын салбарын удирдагч Д.Төгөлдөр багш удирдан явууллаа.
Сургалтын ишлэлээс..,
- Харилцаагаараа бид бусдыг өргөж ч болно, унагаж ч болно. /Өргөгчийн зарчим/
- Дэлхий талархлаар цангаж байна. Магтаалаар өлсөж байна. Хэн нэгэн түрүүлж ам нээж тэдгээр үгсийг хэлэх учиртай.
- Өөрийн итгэл найдварын эхний алхмыг яг одоо хий. Чи заавал бүх шатыг дуусгах албагүй. Зүгээр л эхний алхмыг хий. Мартин Лютер Кинг
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.