ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Цусны нөөцийг бүрдүүлэх явуулын багтай хамтран "Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аварья" уриан дор Цусны донорын өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.  

Ард олныхоо эрүүл мэндийн төлөө ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэний үүргээ биелүүлэн, сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэлээ.

Сайн дураараа бэлэглэсэн цус төрөхийн болон гэмтэл ослын улмаас их хэмжээний цус алдсан хүмүүс, ургийн дутагдалд орсон хүүхдүүд, цусны янз бүрийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүдэд хийгдэж, тэдний амь насыг аврах боломж олгодог сайн үйлс юм. 17-60 насны аль ч бүлгийн цустай эрүүл хүмүүс донор байж болно. Донорын өгсөн цус богино хугацаанд нөхөн төлжиж, эрхтэн систем шинэ цусаар тэжээгддэг тул судасны хана хатуурах, өтлөх явц удаан явагдаж, донор хүн эрүүл чийрэг байдаг. 

Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.