ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ТЭЙ БОЛЛОО

Тус эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, мэдээ мэдээллээр хангах, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээж, үйл ажиллагааг эхлүүллээ.

Нэг цэгийн үйлчилгээг нээж ажиллуулсанаар иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой лавлагаа, мэдээлэл авах, хэвтэн эмчлүүлэх өвчний түүхийг нээлгэх, амбулаторийн карт олгох, эмнэлгийн магадлагаа авах, оношилгоо, шинжилгээний хариуг цаг алдалгүй, нэг дороос авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ тусламж үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.