"Эрүүл мэнийн технологи-2021" үзэсгэлэнд ТТАХНЭмнэлэг амжилттай оролцлоо

Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн 9 төрлийн шинэ дэвшилтэт технологио танилцуулан оролцлоо. 

Уг үзэсгэлэнд:

  • Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэлт
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд
  • Эмчилгээ, оношилгооны технологи
  • Гоо сайхан, эрүүл мэнд
  • Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн
  • Албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч байгууллагууд тус тус оролцлоо.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.