ТТАХНЭ "Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт"-ыг дахин баталгаажууллаа

Тус эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ 2018 онд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж, Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулалтын гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, Амбулаторийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийг дэмжих төв, Оношилгоо зэрэг чиглэлээр авч байсан билээ.

Тэгвэл 2018 оноос хойш чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллаж, 2021 оны 11 дүгээр сард магадлан итгэмжлэлээ амжилттай хамгаалсан төдийгүй Сувилахуйн тусламж үйлчилгээ, Эмнэлгийн хоол үйлдвэрлэл зэрэг чиглэлээр хамрах хүрээг өргөжүүлэн баталгаажууллаа.

Ингэснээрээ тус эмнэлгийн хувьд эрүүл мэндийн байгууллагууд дотроос Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг давтан хамгаалж, хэрэгжүүлсэн анхдагч эмнэлэг боллоо.

 

 

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.