ТТАХНЭ, БНЭУ-ЫН ААКАШ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ОУ-ЫН ЦАХИМ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Аакаш эмнэлэгтэй хамтран Шагайн үений гэмтлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, спортын гэмтлийн анагаах ухааныг хөгжүүлэх, олон улсын эмч нартай туршлага солилцох зорилгоор “СПОРТЫН ГЭМТЛИЙН ШАГАЙН ҮЕНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын хурлыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд уг хурлын түлхүүр илтгэлийг ТТАХНЭ-ийн Сургалт эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга, АУ-ны магистр Б.Цэнд-Аюуш, Гэмтлийн тасгийн их эмч, АУ-ны магистр Э.Загарзүсэм нар Шагайн үений дээд хэсгийн Синдосмоз холбоосын урагдлыг TIGHT ROPE ашиглан сэргээх мэс заслыг нэврүүлэх нь сэдвээр, зочин илтгэгчээр Аакаш эмнэлгийн профессор Ашиш Чодри Шагайн үений гэмтлийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага, Робот мэс засал сэдвээр, ГССҮТ-ийн их эмч, АУ-ны магистр Г.Бадамгарав Шагайн үений гэмтлийн хүндэрсэн хэлбэрийн мэс засал эмчилгээний үр дүн сэдвээр, АШУҮИС-ийн багш, АУ-ны магистр Э.Түвшинбаяр Шагайн үений гэмтлийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явагдлаа.

                Тус хуралд ГССҮТ, ХСҮТ, АШУҮИС, БГЭМТ, SOS Medica Mongolia, ХЗДХЯамны харъяа агентлагийн нийт 25 байгууллагын төлөөлөл бүхий эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцсон томоохон хэмжээний олон улсын хурал болж өндөрлөлөө.  

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.