ТТАХНЭ БОЛОН БНТУ-ЫН ИСТИНЬЕ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Өнөөдөр буюу 2021.09.23-нд ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Х.Бат-Ирээдүй, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, хурандаа Т.Нарантуяа нар БНТУ-ын Истинье их сургуулийн эмнэлгийн захирал Zuhal Celebioglu болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтын үр дүнд :
1. ТТАХНЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх богино болон дунд хугацааны сургалтад Истинье их сургуулийн эмнэлэгт суралцуулах,
2. Истинье их сургуулийн зочин профессорыг өөрийн эмнэлэгт урьж ажиллуулж, зөвлөгөө, сургалт авах тал дээр хамтран ажиллахаар боллоо.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.