Иргэд, үйлчлүүлэгчдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу олон олон арга хэмжээг авч, шийдвэрлэж байгаагийн нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан шуурхай, хүлээгдэл чирэгдэлгүйгээр иргэд, үйлчлүүлэгчдэд хүргэх зорилгоор Call Pro үйлчилгээг нэвтрүүллээ.
51-266655 дугаарын лавлах утсанд холбогдсоноор:
- Эмнэлгийн яаралтай тусламж (24/7)
- Эмчийн үзлэгийн цаг захиалга (ажлын өдрүүдэд 08:00-16:00)
- Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой талархал, санал, гомдол (ажлын өдрүүдэд 08:00-16:00)
- Коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл (ажлын өдрүүдэд 08:00-16:00)-ийг авах боломжтой юм.