ТТАХНЭмнэлэгт НИТХ-ын төлөөлөл болон ЧДЗасаг дарга, ЧД-ийн Онцгой комиссоос дэмжлэг үзүүллээ

📌
ХНЭ-ийн хамт олонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл, Дүүргийн засаг дарга, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос нэг удаагийн амны хаалт, N95 амны хаалт, 1 литрийн савалгаатай гар ариутгагч, комбинзон, нэг удаагийн халад зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа.
📌
Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахлын эсрэг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй хүчин зүтгэж буй эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж, хандив тусламж үзүүлсэн явдалд тус эмнэлгийн захиргаа, нийт хамт олныхоо нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
💛 Монгол хүн бүр цар тахлыг даван туулж, энх цагийг хамтдаа авчиръя.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.