Албадан эмчилгээний газрын алба хаагчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа

ТТАХНЭмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Багахангай дүүрэг дэх ШШГЕГазрын харъяа Албадан эмчилгээний газрын алба хаагчдын дунд халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилго бүхий урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Үүнд:
✅ Зүрх судасны өвчний эрсдлийг илрүүлэх зорилгоор зүрхний цахилгаан бичлэг
✅ Хэвлийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо
✅ Биеийн өөхжилт, булчингийн массыг тодорхойлох Accunique 920 аппаратын оношилгоо
✅ Дотор, нүд, чих хамар хоолой, мэс заслын эмч нарын багийн үзлэг хийгдэж байна.
Жич: Албадан эмчилгээний газар нь согтууруулах, мансууруулах бодист донтсон иргэдийг хүлээн авч эмчилдэгээрээ онцлог байгууллага юм.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.