Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаанд тэргүүн байр эзэллээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн хувьд шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний зэрэг салбар бүрээр шалгаруулалтыг явуулсан бөгөөд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Тэргүүн байр”-ыг эзэллээ.
Энэхүү уралдааныг үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагын дэвшилтэд үйл ажиллагаа, сайн туршлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.