Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дараах ажлын байрыг нээлттэй зарлаж байна

  1. Дотрын-I тасгийн их эмч-1

Хүний их эмч мэргэжилтэй, дотрын эмчийн үндсэн мэргэжил эзэмшсэн, зүрх судас, уушги, үе мөчний аль нэг чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн, 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн зэрэг цолтой бол давуу талтай.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • 35 хүртэлх настай байх. (Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар)

2. Сэтгэл зүйч-1

Сэтгэл зүйч, сэтгэл судлаач мэргэжилтэй, сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэлээр, байгууллагын болон клиникийн сэтгэл зүйн чиглэлээр тус тус мэргэшлийн сургалтад хамрагдсан, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх.

 Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Ярилцах, зөвлөх ур чадвартай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • 35 хүртэлх настай байх. (Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар)

Жич: Дээрх 2 орон тоо нь түр орон тоо болохыг мэдэгдэж байна.

Сонирхсон иргэд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Ажилд орохыг хүссэн бичгээр гаргасан өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; (албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах);
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

Дээрх заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

                Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:

Хүний нөөцийн албанд 2021 оны 03 дугаар сарын 09-16-ны өдрүүдэд 08:30-16:30 цагийн хооронд хүлээн авна. PCR шинжилгээ өгснөөс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй бичигтэй эмнэлгийн байранд нэвтрүүлэхийг мэдэгдье. Ажил горилж, материал бүрдүүлсэн иргэдээс гардан үйлдэл, ур чадварын шалгалт авах хугацааг жич зарлах болно.  

Цахимаар материалаа өгөх бол greenhospital1933@gmail.com хаягаар ирүүлнэ үү. (бүх материал PDF файлд хөрвүүлсэн байх)

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-263283, 51-262637

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.