Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг "Юу ч багадахгүй" хандивын аян өрнүүллээ

 
2020 оны 12 дугаар сарын 01-11-ний өдрүүдэд Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Коронавируст халдварын хатуу хөл хорионы үед ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг дэмжиж, ажил үүргээ тайван гүйцэтгэхэд бага ч болов дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЮУ Ч БАГАДАХГҮЙ” хандивын аяныг эмнэлгийнхээ нийт ажилчид, албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Тус аянаар ахуйн болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд /гурил будаа, гоймон, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний ногоо/ дархлаа дэмжих бүтээгдэхүүн зэрэг 3 сая гаруй төгрөгийн үнэ бүхий хэрэгцээт эд зүйлс цугларсан бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдөр тус эмнэлгийн 71 ажилчид, албан хаагчиддаа гардуулан өгснөөр сайхан сэтгэлийн бэлэг эзэддээ очлоо.
Энэхүү аяныг зохион байгуулсан тасаг, албад болон идэвхитэй оролцсон тус эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчиддаа эмнэлгийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ТАНЫ ХАНДИВ ОЛОН ХҮҮХДЭД ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЭСЭН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.