ТТАХНЭ Японы Эхиме их сургуультай хамтран нойрны мэргэжилтэн бэлтгэх цуврал сургалтыг зохион байгуулж байна

Тус эмнэлэг Япон улсын Эхиме их сургуулийн Нойр судлалын төвтэй хамтран Монголын нойрны төвийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, чадавхижуулах зорилгоор Нойрны мэргэжилтэн бэлтгэх цуврал сургалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн билээ.
Хоёр дахь удаагийн сургалт 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нойрны бичлэгт бэлдэх үзүүлэх сургалт явагдаж, 3 эмч, 1 сувилагч хамрагдлаа. Дараагийн сургалт 01 дүгээр сарын 21-нд Өдрийн нойрны бичлэг хийх нь сэдвээр явагдах юм.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.